Skip to content

Embassy of Mongolia

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists
МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХАРИЛЦААНЫ ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 09:27

Улс төрийн харилцаа

1.    Дипломат харилцаа:

1992 оны 1 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улс ЭСЯ-аа 1992 онд Алматы хотод, Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод тус тус нээсэн.

2. Харилцан айлчлалууд:

Монголын талаас:

-Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай 1994 онд
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 оны 3 дугаар сард
-Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир 2003 онд
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр  2007оны 8 дугаар сард

Казахстаны талаас:

-БНКазУ-ын Ерөнхий сайд С.Терещенко 1992 онд
-БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1993 оны 10 дугаар сард
-БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1999 оны 11 дугаар сард
-БНКазУ-ын Гадаад хэргийн сайд К.К.Токаев 2006 онд
-БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев 2008 оны 8 дугаар сард

Харилцааны түвшин

Хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа

а. Визтэй эсэх:

Монгол Улсын дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчдог. Харин энгийн паспорттой иргэд 90 хоног визгүй зорчдог.

б. Оюутны солилцоо:


Монгол Улс, Казахстан Улсын Боловсролын яамдын хооронд 2008 онд шинэчлэн байгуулсан  Хэлэлцээрийн дагуу 2009 оноос эхлэн жил бүр 5 хүртлэх оюутанг баклавар, магистрантур, доктронтурт харилцан сургахаар болсон.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
(2009 оны байдлаар)

а. Худалдааны нийт эргэлт:

43890,6  мянган ам. доллар
Үүнээс:
-экспорт         25 623,3 мянган ам. доллар
-импорт:         18 267,3 мянган ам. доллар


б. БНКазУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ:
Монгол Улсад оруулж байгаа хөрөнгийнхөө хэмжээгээр Казахстан нь 35 дугаар байрт байна. Монголд 12 140,57 мянган ам.долларын  хөрөнгө оруулалттай Казахстаны 34 компани байна.

Соёлын харилцаа

Хоёр талын соёл, боловсролын хамтын ажиллагааг цаашид цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, Монголын ба Казахстаны  соёлын өдрүүд харилцан зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагаа тогтмолжиж байна.

Байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж буй 50 орчим Гэрээ, Хэлэлцээр үйлчилж байна.Тэдгээрээс зарим чухал Гэрээ, Хэлэлцээрийг дурдваас:

•    Монгол Улс, БНКазУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээ (1993)

•    Монгол Улс, БНКазУ-ын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон төлбөрийн тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр(1992)

•    Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр

 


Холбоос