Skip to content

Embassy of Mongolia

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists
МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш олон улсын харилцаанд ноёрхсон хүйтэн дайн дуусч, бие биенийгээ сөрөн зогссон хоёр туйлт ертөнцийн бүтэц задарч, олон улсын харилцааны шинэ тогтолцоо бүрэлдэх үйл явц бэхжиж байна.
Хэдийгээр дэлхийн улс гүрнүүд нийгмийн хөгжлийн жам ёсоор, түүний дотор эдийн засаг, технологийн хөгжлийн шаардлагаар ойртож, харилцан уялдаа холбоогоо бэхжүүлэх нөхцөл бүрэлдэж байгаа боловч улс орнуудын шашин, үндэстэн хоорондын зөрчил нэмэгдэж үндсэрхэг үзэл газар авч, бүс нутгийн хэмжээнд болон тодорхой улс орны дотор зөрчил, мөргөлдөөн гарах магадлал багасахгүй байна.
Дэлхийн социалист систем, Зөвлөлт Холбоот Улс задарсан нь түүний холбоотон байсан Монгол Улсын гадаад нөхцөл байдлыг эрс өөрчлөв. Эдүгээ хөрш хоёр оронд гарч буй томоохон өөрчлөлт нь Монгол Улсын гадаад орчинд шууд нөлөөлж байна.
Манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн байгууллын өөрчлөлт, шинэчлэлт улс үндэснийхээ ашиг сонирхлыг дээдэлсэн, бодит байдалд тулгуурласан гадаад бодлого явуулах аятай боломж бүрдүүлж байна.

Гадаад, дотоод эдгээр хүчин зүйлийг үндэс болгон Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг тодорхойлж байна.

# Мэдээллийн гарчиг Үзсэн
1 I. Нийтлэг үндэслэл 1271
2 II. Монгол Улсын гадаад улс төрийн бодлого 5833
3 III. Эдийн засгийн гадаад харилцааны бодлого 2105
4 IV. Шинжлэх ухаан, технологийн гадаад харилцааны бодлого 1118
5 V. Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлого 1325
 

Холбоос